“МОНГОЛ ОРНЫ ОЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ОЙ МОДНЫ ГЕНИЙН САНГИЙН ХӨГЖИЛ” ТӨСӨЛ

Хэрэгжих хугацаа: 2015-2017

Хэрэгжүүлэгч: Бүгд Найрамдах Чех улсын Ойн аж ахуйн хүрээлэн, Brandýs nad Labem дах төв байгууллага

Төрөл: Хөгжлийн хамтын ажиллагааны төсөл

Төслийн Монгол талын түншүүд:

  • Монгол улсын Сангийн яам
  • Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон түүний харьяа Ойн судалгаа, хөгжлийн төв УТҮГ
  • Хонгор сум дах Ойн анги
  • Хонгор сум
  • Шарын гол сум
  • Монгол улсын Дархан дах ХААИС-ийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агро Экологи Бизнесийн Сургууль
  • Сэлэнгэ аймаг дах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв

Бүгд Найрамдах Чех улсын Засгийн газраас Чехийн хөгжлийн агентлагаараа дамжуулан олгож буй санхүүжилтийн хэмжээ: 24 579 976 чех крон буюу 1 сая орчим ам. доллар

Уур амьсгалын өөрчлөлт болон өдрөөс өдөрт хүрээгээ тэлж буй цөлжилтийг авч үзвэл эдгээр байгаль, цаг уурын асуудалтай тэмцэхэд ой Монголын ард иргэдийн хувьд чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Гэвч Монголын ойн менежмент нь тогтвортой менежментийн хүрээнд ойг хөгжүүлэх урт хугацааны төлөвлөлт болоод дотоодын ойн модны экологийн төрөл зүйлийн генийн санг хадгалж үлдэх, нөхөн үржлийг нь хангахуйц найдвартай системээр дутмаг байна. БНЧУ-ын туршлагад үндэслэн Чехийн экспертүүдийн тусламжтайгаар эдгээр арга аргачлалыг практикт нэвтрүүлэн ашиглах замаар нийт ойн сан бүхий газрын хорогдлыг зогсооход тусалж, үүнээс илүүтэйгээр гэмтсэн ой мод (гал түймэр, хортон шавьж гэх.мэтийн улмаас), эвдрэлд өртсөн хөрс буюу цөлжсөн газар нутагт ойн нөхөн сэргээлт хийхийг зорьж байгаа юм. Ингэхдээ монгол орны байгаль цаг уурын нөхцөл байдалд дасан зохицсон төрөл зүйл буюу уугуул төрөл зүйлийн нөхөн үржихүйн материалыг ашиглаж байгаагаараа давуу талтай.

Төслийн хүрээнд Чех болон Монголын экспертүүд хамтран Ойн хөгжлийн бүсчилсэн төлөвлөгөө (ОХБТ) буюу урт хугацааны төлөвлөлтийн арга хэрэгслийг нарийвчлан боловсруулна. Энэ нь Ойн тогтвортой менежмент (ОТМ)-ийн үзэл баримтлалд суурилсан байх бөгөөд Монголын ойн моддын уугуул төрөл зүйлийг хадгалж үлдэх буюу тэдгээрийн генийн санг хөгжүүлэхийн тулд тухайлбал тэдгээр моддын байршлыг тогтоох, бүртгэх болон таних системийг өөртөө агуулах юм.

Газар дээр биечлэн судалгаа хийсний үндсэн дээр Чехийн экспертийн баг олон нийтэд боловсрол олгох материал, гарын авлага, арга аргачлалыг боловсруулж өгөхийн тулд Монголын мэргэжил нэгтнүүдтэйгээ гар нийлэн ажиллахын сацуу өдөр тутмын ажлаа гүйцэтгэх явцдаа орон нутгийн ажилчдыг практик дээр сурган дадлагажуулна.

Өндөр чанартай нөхөн үржихүйн материал буюу үр үйлдвэрлэлийг эхлүүлэх үүднээс Монгол талын түншүүдтэйгээ хамтран санхүүжүүлж бортогонд тарьсан мод үржүүлгийн 2 загвар төвийг байгуулна. Чехийн экспертүүд төсөл хэрэгжих бүхий л хугацаанд мод үржүүлгийн загвар төвүүдийг байгуулж, ажиллуулах явцад мэргэшлийн туслалцаа тасралтгүй үзүүлнэ. Эдгээр төвийн ажилчид болон бусад Монголын ойн мэргэжилтнүүд боргоцой ба үрийг хэрхэн түүвэрлэх, үрийн материалыг арчлах хадгалах, мод үржүүлгийн газар болон суулгацын талбайг байгуулах болон түүнийг ажиллуулах талаар сургалтанд хамрагдах юм.

Мөн төсөл олон нийтэд боловсрол олгох, тэдний мэдлэг мэдээллийг дээшлүүлэх бүрдэл хэсгийг өөртөө агуулсан. Чехийн экспертүүд сурган хүмүүжүүлэх ажилтнуудыг сургаснаар оролцогч байгууллагуудын чадавхийг бүрдүүлнэ. Түүнчлэн сурган хүмүүжүүлэх ажилтнуудад төслийн бусад үйл ажиллагаанд оролцож, практик мэдлэг туршлага хуримтлуулах боломж нээгдэх юм. Төслийн үйл ажиллагаа болон үр дүнгийн талаар холбогдох бүх оролцогч байгууллага, албан тушаалтнуудад байнга мэдээлж байх юм. Орон нутгийн ТББ-тай хамтран ажиллаж, ойн тогтвортой менежментийн үзэл баримтлалыг хамгийн тохиромжтой арга замаар олон нийтэд танилцуулахыг зорьж байна.

Нэмэлт мэдээллийг төслийн цахим хаяг болох www.forest4mongolia-cz.net вебээс

Opening speech 11 August 2015 mng.pdf