Төслийн үр дүн, дүгнэлт

Төсөл:

’’Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил’’

Чех улсын хөгжлийн агентлаг Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран 2015 – 2017 онд ойн төслийг хэрэгжүүлсэн, үүнд:

  • Орон нутгийн ойн хөгжлийн төлөвлөгөө – ойн тогтвортой менежментийг бий болгох
  • Модны үр бэлтгэх арга барилд сургах
  • Жишиг болсон хоёр ойн үржүүлгийн газар байгуулах
  • Ой модны нэг шилмэл үрийн цэцэрлэг байгуулах
  • Ой модыг нөхөн сэргээх ба цаашдын арчилгааны сургалт явуулах
  • Ойн боловсролын мэдээллийн сан
  • Ойн нэгжүүдэд сургалт явуулах
  • Багш нарт зориулсан сургалт явуулах
  • Орон нутгийн ТББ – ийн олон нийттэй хамтран ажиллах чадавхийг бэхжүүлэх

 

Монгол оронд хэрэгжсэн энэхүү төсөлд хэд хэдэн байгуулга хамтран ажилсан, тухайлбал Ой судалгаа хөгжлийн төв,   Дархны ХААИС, Бизнесийн сургууль, Хонгорын ойн анги, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Домогт Шарын гол болон бусад. Чех улсын хувьд уг төслийг Брандис над Лабем дахь Ой менежментийн хүрээлэн хэрэгжүүлэхээр болсон ба зарим байгууллага, аж ахуйн нэгжүүдээс тодорхой ажил үүргийг гүйцэтгэх мэргэжилтнийг урьж оролцуулсан болно.

Чехийн хөгжлийн агентлаг, Чехийн Хөдөө Аж Ахуйн яам болон Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам харилцан ярилцсаны үндсэн дээр уг төслийг 2018 он  хүртэл сунгахаар болсон билээ. Гол зорилго нь  3 000 га талбай бүхий жишиг болсон газарт Ойн менежментийн төлөвлөгөөг бий болгох явдал юм. 10 жилийн хугацаатай ойн менежментийн төлөвлөгөө нь Монгол дахь “жижиг ойн аж ахуй” зарчмыг хэрэгжүүлэх хэтийн төлөвийг харуулахад оршино. Энэхүү зарчмыг Төв Европын ойн менежментэд 200 гаруй жилийн турш хэрэглэж, сайжруулсаар ирсэн билээ.

Төслийн зургуудыг  Англи хэл дээрх хуудаснаас „Gallery“ хэсгээс үзэх боломжтой

Төслийн ихэнх зорилгыг „Ойн боловсролын мэдээллийн сан“ хэсгээс харах боломжтой. Эдгээр төслийн үр дүнгүүдийг та төслийн веб хуудаснаас үзэх боломжтой болсон.

Одоогоор эдгээр текстүүд нь эцсийн хувилбар биш юм. Эдгээр текстүүдийг ой судалгаа хөгжлийн төв хянаж байгаа болно. Зөвхөн текст „02a Монгол улс дахь орон нутгийн экотипийн ойн генийн санг нөхөн сэргээж хадгалах систем“ нь эцсийн хувилбар болно. Энэхүү текстийг хатагтай Удвал Баярсайхан /Доктор (Ph.D)/ ба ноён Банзрагч Цэсэд Доктор (Ph.D) нар хянасан болно.

 

 „Төслийн үр дүн, дүгнэлт

Текст:

Боть : I. АГУУЛГА

00    Өмнөх үг ба Талархал

01    ОЙн биомандал дахь ач холбогдол

02a Монгол улс дахь орон нутгийн экотипийн ойн генийн санг нөхөн сэргээж хадгалах систем

02b Модонд авирах арга техникийн зааварчилгаа

Боть : II. АГУУЛГА

 

03a ОЙН мод үржүүлэг

03B ОЙЖУУЛАХ ТЕХНОЛОГИ БОЛОН ҮЗҮҮЛЭН ТАНИУУЛАХ ТАЛБАЙ

БОТЬ: III. АГУУЛГА

04 МОНГОЛ ОРНЫ ОЙ, ЛАНДШАФТЫН ХӨГЖИЛ

05 Ойжуулалт хийх гарын авлага

06 ХОТ СУУРИН ГАЗРЫН ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТ

07 Олон нийттэй харилцах ба олон нийтэд боловсрол олгох

Илтгэл:

01 ОЙН БИОМАНДАЛ ДАХЬ АЧ ХОЛБОГДОЛ

02a Монгол улс дахь орон нутгийн экотипийн ойн генийн санг нөхөн сэргээж хадгалах систем

03a ОЙН мод үржүүлэг

03B ОЙЖУУЛАХ ТЕХНОЛОГИ БОЛОН ҮЗҮҮЛЭН ТАНИУУЛАХ ТАЛБАЙ

04 МОНГОЛ ОРНЫ ОЙ, ЛАНДШАФТЫН ХӨГЖИЛ
(1) | (2) | (3) | (4) | (5)

05 Ойжуулалт хийх гарын авлага

06 ХОТ СУУРИН ГАЗРЫН ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТ

07 Ойн сургалтын жимийн жишээ
(1A) | (1B) | (2A) | (2B) | (3A)(3B) | (4A) | (4B) | (5A) | (5B)
(6A) | (6B) | (7A) | (7B)(8A) | (8B) | (9A) | (9B) | (10A) | (10B)

 

Дараагийн илтгэл англи хэл дээр байгаа болно.

08 Education system in CZ for forestry

09 Trees sortiment for Mongolia

Баримтат кино:

01 Монголын ойг аврах тэмцэл https://youtu.be/9b31A0eGzEk

02 ой модны генийн сан – үзүүлэн сургалт болон монгол орны ой, ландшафтын  хөгжил – https://youtu.be/eVRpgH2sLvk

03 мод үржүүлгийн газар –  https://youtu.be/62Pt5qhfRx4

04 Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил”  төслийн хүрээнд боловсруулагдсан ойн менежментийн төлөвлөгөө –  https://youtu.be/dXU9sbwRKZY

 05 төслийн тухай баримтат кино – https://youtu.be/pmPhk7kBmA4

 

Бүх санал, хүсэлт болон асуултыг: richardslaby@seznam.cz